“Атар” талхны үнэ уржигдраас дахин нэмэгджээ.
Уг нь Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгосон боловч тэд гурилын үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр байгаа.
Тодруулбал энэ сарын эхээр “Талх чихэр”, “Атар өргөө” компаниуд талхныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмж байсан юм. Харин уржигдраас “Атар” талхны үнэ дахин нэмэгдэж 1050 төгрөг боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!