ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Леброн Жеймс чөлөөт тоглогч болох шийдвэр гаргалаа

З.Санжаа, iKon.mn
2014 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Миами хит багийн лидер Леброн Жеймс чөлөөт тоглогч болохоор шийдсэн тухай мэдээллийг ESPN спортын сэтгүүлч Chris Broussard өөрийн Twitter дансаараа мэдээллээ.

 

Ингэснээр тэрбээр энэ зуны хамгийн том чөлөөт тоглогч боллоо.

Өчигдөр түүний онжав драфт Нью Иорк Никс багийн лидер  Кармело Энтони чөлөөт тоглогч болох шийдвэрээ гаргасан.

Леброн Жеймс аль багийг сонгох вэ гэсэн асуултууд олон нийтийн сүлжээгээр идэвхитэй өрнөж байна.

Түүний сонголт аль баг вэ? 

1. Кливленд Кавлиерс бол түүний "жинхэнэ" баг.

Анх NBA -д №1 сонголтоор багт ирж улмаар багаа конференцийн аварга хүртэл чирж байсан гавьяатай түүнийг Кливленд хотын дэмжигчид нь одоо хүртэл үгүйлдгээ нэг бус удаа илэрхийлээд амжсан. Сүүлийн 11 жилд  3 удаа драфтын №1 сонголтыг хийсэн Кливленд энэ зун мөн л №1 сонголтыг хийх эрхтэй болсон "унаган" багаа сонгож 2003, 2011, 2013, 2014 оны №1 сонголтууд аварга цолны төлөө зүтгэх үү?

2. Финалд 4 удаа үлдэж 2 удаад нь аварга цолыг хамтдаа хүртсэн Миами Хит түүнд том гэрээ санал болгож багтаа үлдээх үү?

3. Аль эсвэл түүнийг багтаа нэгтгэхийг хамгийн ихээр хүсч байгаа Хьюстен Рокетсд нэгдэж дахин нэг их гурвалын нэг болох уу?     

Эдгээр сонголтын аль нь байсан ч тэр бол лигийн тэргүүн тоглогч.

Түүнийг багтаа нэгтгэхийн төлөө аль баг ямар санал тавих вэ гэдэг томоос том асуултын хариулт 6 хоногийн дараа буюу энэ сарын 30 гэхэд тодорхой болох нь ээ.