Үндэсний сурын харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг эрийн гурван наадмын бөх, уяачдын шагналтай дүйцүүлэн нэмжээ.
Тухайлбал, Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээ”-г нэг дахин, байрны тоог хоёроор нэмэгдүүлж, нийт таван байранд шагнал олгохоор болжээ.
Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийт 25 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгасан байна. Шагнал, урамшууллыг дараах хэлбэрээр олгох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!