
Нийслэлийн Цагдаагийн газар өнгөрсөн хоногт иргэдийн дуудлагын мөрөөр шөнийн цэнгээний газар болон караокед гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтаар Баянгол дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг “Монгол зах” ХХК-ийн зочид буудлын доод давхарт байрлах караокег шалган гадаадын иргэдэд биеэ үнэлдэг долоон эмэгтэй саатуулжээ.
Дээрх биеэ үнэлэгчид 18-23 орчим насны бүсгүйчүүд байсан бөгөөд голдуу солонгосчуудад биеэ үнэлж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Тиймээс биеэ үнэлэгчдийг Нийслэлийн цагдаагийн газарт саатуулан шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!