Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн дасгалжуулагчийн баяр хөөр

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө болсон тоглолтуудын хамгийн сонирхолтой нь Мексик-Хорватийн багуудын тоглолт байлаа.

Хэсгээсээ шалгарах эсэхээ шийдвэрлэх тоглолтын сүүлийн 20 минут хүртэл оноо аваагүй явсан Мексикчүүд дараалан гурван бөмбөг оруулжээ.

Бүр хоёр бөмбөг нь 3 минутийн зайтай орсон нь үнэхээр гайхалтай явдал байлаа. Энэ үед Мексикийн дасгалжуулагч Мигуэль Эррера жинхэнэ од болов. Тэр хэрхэн баярлаж хөөрснийг эндээс харахад хангалттай. Энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн их сэтгэлийн хөдөлгөөнөө гаргасан дасгалжуулагч болсон байх.