Бразилд болж байгаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтуудын сүүлчийн тойргууд эхэлж байна.
Хүмүүсийн таамаглаж байсан ихэнх багууд хэсгээсээ шалгарах нь тодорхой болжээ.
iKon.mn сайтын уншигчдаас авсан таамаглалуудын дүнг энд нэгтгэн харуулж байна. Нийт 10 мянга орчим таамаглал ирүүлснээс нэгэнт хэсгээсээ шалгарахаар болсон багуудыг хэрхэн таасныг харьцуулж харуулав.
| 1-ээр гарна | 2-оор гарна | Хэсгээсээ гарна (нийт) | ||
|---|---|---|---|---|
| A хэсэг | Бразил | 96% | 3% | 99% |
| B хэсэг | Нидерланд | 34% | 57% | 91% |
| C хэсэг | Колумби | 24% | 16% | 40% |
| D хэсэг | Коста Рика | 3% | 3% | 6% |
| E хэсэг | Франц | 90% | 8% | 98% |
| F хэсэг | Аргентин | 82% | 17% | 99% |
| G хэсэг | Герман | 86% | 12% | 98% |
| H хэсэг | Бельги | 60% | 16% | 76% |
Эндээс харахад гарна гэж таамаглаж байсан багуудын дийлэнх буюу Бразил, Нидерланд, Франц, Аргентин, Герман, Бельгийн багууд тэргүүлэгчдийн эгнээнд жагссан байна.
Харин огт төсөөлж байгаагүй багаар Коста Рика, Колумбийн багууд тодорлоо.
Аваргуудаас Испани (90%), Англи (78%) хэсгээс шалгарч чадалгүй нутгийн зүг жолоо залсан байна.
Харин Итали (75%), Уругвай(40%) багууд хэн нь үлдэхээ нөгөөдөр шөнө (25-ны 00:00 цагт) шийднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!