Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Рональдо тактикаа толгойдоо сийлсэн байжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөө өглөө Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын G хэсгийн нэг чухал тоглолт болж өнгөрлөө. Португал болон АНУ-ын шигшээ багуудын тоглолт 2:2 харьцаатайгаар тэнцсэн юм.

Хожигдож явсан Португалчууд тэнцээний бөмбөгийг нэмэлт цагт амжиж хийсэн билээ. Португалийн супер од Кристиан Рональдогийн баруун жигүүрээс өгсөн гайхалтай оновчтой дамжуулалтыг төвөөс Варела чулуу болгосныг бид бүгд дэлгэцээр харсан.

Тэгвэл хөлбөмбөг сонирхогчид энэ тактикийг Рональдо урьдчилан зөгнөж толгойдоо сийлүүлсэн байжээ хэмээн шуугиж байна.

Учир нь тоглолт болгоны өмнө үсээ засуулдаг дүрэмтэй супер од маань үнэхээр энэ довтолгооны зураг гэмээр дүрсийг толгойдоо дүрсэлсэн байжээ.