ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/21-НД НИЙТЛЭГДСЭН
Ч.Мөнгөндалай 500 км замыг тууллаа
iKon.MN
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг дугуйчин залуу Ч.Мөнгөндалайн баруун хязгаарыг зорьсон аялал үргэлжилж байна.
Энэ сарын сарын 7-ны өдөр эхэлсэн түүний аялал
Төв аймгийн
- Лүн
- Эрдэнэсант
- Рашаант сум
Өвөрхангай аймгийн
- Хархорин
- Бат-Өлзий сумуудаар дайраад 500 км замыг туулан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд буудаллаад байгаа аж.
Аялах газар бүрт нь МЗХ-ны орон нутаг дахь салбар холбоод хүлээн авч, дэмжиж цааш үргэлжлүүлэх их аянд нь гаргаж өгч байгаа юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
