Хэдхэн цагийн өмнө Английн шигшээ баг Уругвайд 2:1-ийн харьцаатай хожигдсон нь хэсгээсээ гарах магадлалыг эрс буурууллаа.
Гэхдээ нэг тохиолдолд тэд гарах зам үлдсэн байгаа.
Дараах нөхцлүүд бүрдвэл Англи D хэсгээс гарах ажээ.
Энэ тохиолдолд Итали хэсгээ 9 оноотой тэргүүлж, Англи, Уругвай, Коста-Рикагийн багууд гурав, гурван оноотой тэнцэх юм. Харин эндээс Англи гоолын зөрүүгээр давамгайлснаар хэсгээсээ хоёроор гарах боломжтой.
Тодорхой хэлбэл:
Итали: Коста-Рика – 2:0
Англи: Коста-Рика – 2:0
Итали: Уругвай – 2:0
Гэхдээ мэргэжилтнүүд ийм хувилбарыг 3.5 хувийн магадлалтай гэж үзэж байна.
Юутай ч гэсэн гурван арслангуудад амжилт хүсье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!