Шведийн домогт довтлогч Златан Ибрагимович энэ удаагийн дэлхийн аваргад оролгүй өнжиж байгаа билээ.
Тэр саяхан Лос Анжелес хотод очиход нь TMZ Sports-ын сэтгүүлч онгоцны буудал дээр 30 секундэд амжиж хэдэн үг сольсон байна.
Түүний хандлага АНУ-ын хөлбөмбөгийг дэлхий хүлээн зөвшөөрөхөд дэндүү хол байгааг харууллаа гэж TMZ мэдээлжээ.
Златаны яриаг бичгээр буулгавал:
TMZ: "Лэндон Донован АНУ-ын шигшээд тоглоогүйг та юу гэж үзэж байна?"
Златан: "Хэн гэнээ?"
TMZ: "Лэндон Донован"
Златан: "Тэр өөрийнх нь л асуудал байх"
TMZ: "Та аль багийг түрүүлнэ гэж бодож байна?"
Златан: "АНУ"
TMZ: "Та тоглож байна уу? Хошигнол биз дээ?"
Златан: "Том хошигнол"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!