Өнөө шөнө 00:00 цагаас Колумб-Кот Дивуар, 03:00 цагаас Уругвай-Англи, 06:00 цагаас Япон-Грек шигшээ багууд тоглоно.
Монголын хөлбөмбөг сонирхогчид эдгээр багууд ДАШТ -д ямар амжилт үзүүлнэ гэж таамаглаж байгааг сонирхоцгооё.
Хэрэв та хувийн таамаглалаа дэвшүүлж амжаагүй байгаа бол ТААМАГЛАЛ хуудсанд зочлохыг санал болгож байна.
График дээр хулганаа байрлуулж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
1. КОЛУМБ, КОТ ДИВУАРИЙН БАГУУДАД ДЭВШҮҮЛСЭН ТААМАГЛАЛ
Колумбийн шигшээ хэсгээсээ гарч чадахгүй гэж 61.7% нь таамагласан байна.
Кот Дивуарийн шигшээ 1/16-с цааш явахгүй гэж 54.4% нь таамагласан байна.
2. УРУГВАЙ, АНГЛИЙН БАГУУДАД ДЭВШҮҮЛСЭН ТААМАГЛАЛ
Уругвайн шигшээ хэсгээсээ гарч чадахгүй гэж 59.4% нь таамагласан байна.
Английн шигшээ 1/8-с цааш явахгүй гэж 55.2% нь таамагласан байна.
3. ЯПОН, ГРЕКИЙН ШИГШЭЭ БАГТ ДЭВШҮҮЛСЭН ТААМАГЛАЛ
Японы шигшээ 1/16-с цааш явахгүй гэж 53.7% нь таамагласан байна.
Грекийн шигшээ хэсгээсээ гарч чадахгүй гэж 56.9% нь таамагласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!