Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгчдийн тэмцээний өмнөх сонин заншлууд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 19
iKon.MN

Алдартай хөлбөмбөгчид тоглолт эхлэхээс өмнө хийдэг сонин заншил, үйлдлүүдтэй байдаг гэнэ. Мухар сүсэг гэх үү, ямартай ч эдгээр нь аз дагуулдагт итгэдэг бололтой.

     1.   Кристиан Рональдо

Кристиан Рональдо

Португалийн шигшээгийн од Рональдо үсээ шинээр засуулаагүй бол талбайд гардаггүй гэнэ.

Мөн шигшээ багаасаа хамгийн түрүүнд талбайд гарах шаардлага тавьдаг аж.

 

 

 

 

 

 

     2.   Икер Касиллас

Икер Касиллас

Испанийн багийн хаалгач Касиллас жил гаруй хугацаанд оймсоо дотрыг нь гадагш харуулж өмсдөг байжээ. Гэхдээ энэ заншлаа сүүлд больсон сурагтай. Гэвч тэр одоо болтол баг нь оноо авах бүрт хөндлөвч шонд гар хүрч ёсолдог гэнэ.

 

 

 

 

 

     3.   Сеск Фабригас

Сеск Фабрегас

Испаний хагас хамгаалагч талбайд гарахаасаа өмнө найз бүсгүйнхээ өгсөн бөгжийг дөрвөн удаа үнсдэг гэнэ.

 

 

 

 

 

 

 

     4.   Коло Туре

Коло Туре

Кот дивуарын домогт тоглогч Коло Туре өөрийгөө талбайд хамгийн сүүлд алхаж гарах тоглогч байх шаардлага тавьдаг. Тэр үүнийгээ хатуу баримталдаг ба нэг удаа Аваргуудын лигийн тоглолтын хоёрдугаар үед багийнхаа нэг тоглогчийг урдаа гаргахын тулд хүлээж тоглолтонд оролгүй эхлүүлж байжээ.

 

 

     5.   Хавиер Эрнандез

Хавиер Эрнандез

Мексикийн довтлогч залуу талбайд гарахаасаа өмнө өвдөг дээрээ сөхөрч залбирдаг. Тэр энэ заншлаа ааваасаа өвлөж авсан гэдэг. Аав нь мөн олон улсын тэмцээнд Мексикийг төлөөлөн ордог тамирчин хүн байжээ.

 

 

 

 

 

     6.   Лэйтон Бэйнес

Лэйтон Бэйнес

Английн багийн тоглогч 29 настай энэ залуу талбайд гарсны дараа заавал гутлын үдээсээ тайлаад дахиж үддэг. Үүнийг тэр өөрийн эрхгүй хийчихдэг, яагаад ингэдгээ ойлгодоггүй гэнэ.

 

 

 

 

 

 

     7.   Лорен Бланк

Лорен Бланк

Францийн хамгаалагч Лорен Бланкийн сонин заншил 1998 оны дэлхийн аваргаар ил болсон билээ. Тэр тоглолт болгоны өмнө хаалгач Фабиен Бартезийн халзан толгойг үнсдэг байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч тэдний баг Бразилийг бут цохин анхны дэлхийн аваргын цомоо авсан юм.

 

 

 

 

 

Эх сурвалж: International Business Times