Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн амиа хорлохыг завджээ

Өглөөний сонин
2014 оны 6 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нь зээл чөлөөлөх нэрээр иргэн Д.Батдэлгэр гэх эмэгтэйн хоёр байрыг залилан авсан хэрэг гарсан билээ. 

Харин хохирогчийн зүгээс энэхүү хэрэгт хуулийхан буюу прокурор, шүүхийхэн нотлох баримт хангалттай байхад хэт нэг талыг барин шийдвэр гаргасан гэж үздэг. Тэгвэл өчигдөр болсон шүүх хурлын шийдвэр дахин Д.Нямхүүгийн талд гарчээ.

Учир нь бүх нотлох баримт хангалттай байхад яагаад шүүх эрх мэдэлтэй нэгний талд шийдвэр гаргах болов гэж үзэн дээрх шийдвэрийг эсэргүүцэж хохирогч Д.Бат­дэлгэр амиа хорлохыг задвсан юм. 

Тодруулбал тэрбээр шүүх хурал болохоос өмнө “Хууль шүүхийн байгууллагын үнэн нүүр царайг илчилнэ. Зулын гол болох хүртэл тэмцэхээр шийдсэн” хэмээн ярьж байсан юм.

Тэгвэл өчигдөр Дээд шүүхийн шийдвэрээс болж тэрбээр амиа хорлохыг завдан улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс түүний үйлдлийг таслан зогсоож яаралтай арга хэмжээ авсан юм. 

Зураг