Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ үзчихээд буцаж явахдаа осолджээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 17
iKon.MN

Өнөө өглөө үүрээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 3-р эмнэлгийн урд зам дээр автомашин шон мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтсэн байна.

Осолд орсон хүмүүс хөлбөмбөгийн ДАШТ үзээд гараад явж байсан нь тогтоогдсон байна.

Иймээс олон нийтийн газар буюу үйлчилгээний газар хөлбөмбөг үзэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин барихгүй байх, дуудлагын жолооч буюу, таксигаар үйлчлүүлж байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Видео бичлэг: