Төв аймгийн Баянхангай сум дахь Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн ойжуулалтын талбайд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд мод тарьжээ.
Тэд 200 гаруй улиас суулгасан байна. Монгол-Солонгосын "Ногоон хэрэм" төсөл 2007 оноос эхэлсэн бөгөөд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт тус бүр 1500 га талбайд ойжуулалт хийхээр ажиллаж байна.
Энэхүү төсөл нь Солонгосын засгийн газраас санхүүждэг бөгөөд жилд нэг сая ам.доллараар ойн зурвас байгуулж, цөлжилттэй тэмцэх аж.
Төсөл 2016 оныг дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 3000 га талбайд ойжуулалт хийж дуусгах зорилт тавьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!