Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийг цэцгэн мандалаар гоёж эхэллээ

ikon.mn
2014 оны 6 сарын 17
iKon.MN

Нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддаг. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сараас мод суулгах ажил эхэлсэн бөгөөд нийслэл хотод 400 мянга гаруй  мод, бут сөөг тарьжээ. 

Үүнээс гадна ногоон байгууламжийн арчлалтын хамгийн чухал хэсэг нь болох усалгааг өглөөний 07.00 цагаас 20.00 хүртэл, шөнө 00.00 цагаас өглөөний 08.00 хүртэл тусгай зориулалтын 12 машинаар гүйцэтгэж байгаа аж.

Энэ жил өнгөрсөн жилтэй адил нэг наст цэцэг суулгах ажил Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад хийгдэж байна.

Мөн 22-н товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг захын гудамжуудад суулгах юм. Цэцэгжүүлэлтэд нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан нэг наст цэцэг суулгах ажээ.

Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд энэ жилийн нийслэлийн төсөвт нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.