Зэвсэгт хүчний 016 дугаар ангийг тойрсон дуулиан намжих нь бүү хэл бүр лавшрав. Тус ангийн удирдлага цэргүүдийг хууль бусаар барилгын ажил хийлгүүлж байх үеэр дөрвөн цэрэг солонгосчуудад зодуулж хүнд гэмтсэн хэрэг илрээд төд удаагүй байтал дахин нэг алба хаагч сургуулилтын үеэр осолдож, амь насаа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт ОХУ-тай хамтарсан сургуулилт хийж буй 016 дугаар ангийн танкчин Ж нь “Т-72” танкаар овгор шороон дээгүүр гарахдаа хурд хэтрүүлсэн учир хөмөрч, гурван албан хаагч хүнд гэмтэн өөрөө нас барсан байна.
Уг хэргийг аймаг, дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж буй тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!