Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

1 литр цэвэр усны үнэ 48 мөнгө болж нэмэгдлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл өчигдөр хуралдаж, Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнэ тарифыг НЭМЭХ шийдвэр гаргалаа.  

Өнөөгийн бодит хэрэглээ болон цэвэр, бохир усны үйлчилгээний өртөг зардлыг хянаж үзсэний үндсэн дээр зардлаа нөхөж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү алхмыг хийж байгаа аж.

Иймд УЛААНБААТАР ХОТОД 1 ЛИТР ЦЭВЭР УС 48 МӨНГӨ, БОХИР УС 24 МӨНГӨ БАЙХААР ТОГТООЛОО.

Урьдчилсан мэдээллээр шинэчилсэн тариф долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх аж.

Мөн хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болсон байна.

Усны сарын суурь хураамж Улаанбаатар хотод 2500 төгрөг буюу хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг болжээ.

Усны үйлчилгээний үнэ сүүлийн 4-9 жил өөрчлөгдөөгүй, тогтвортой байсан бөгөөд энэ нь салбарыг уналтад оруулж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа билээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны өртөг, зардлыг хянаж, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавьж ажиллана гэдгээ ч мэдэгдэв.