Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 12
iKon.MN

Өнөөдөр 14:05 цагийн үед Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд ХУД-ийн нутаг, Наадамчдын өргөн чөлөө, Вива сити хорооллын урд замд гурван автомашин мөргөлдсөн гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн найман минутын дотор хэргийн газарт очсон байна.

Гэрэл зургийг Замын цагдаагийн газраас авав

Тус газар "Toyota Raum", "Toyota Prius", "Hyundai Porter" маркийн автомашинууд мөргөлдөж гурван жолооч, нэг зорчигч гэмтсэн байна. 

Уг хэргийг Замын цагдаагийн газраас шалгаж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.