Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Үнэн гэвэл биднийг хэн ч өмөөрөхгүй. Крым, Сири, Ливийг сана

Ч.Болортуяа
2014 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Х.Баттулгын "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагаас дараах эшлэлүүдийг онцолж байна.

Х.Баттулгын хэлсэн 77 онцлох эшлэл.

Удиртгал:

  1. Сайдаас чөлөөлөгдлөө гээд миний улстөрд баримталдаг зарчимд өөрчлөлт орохгүй.
     
  2. Хөрөнгө оруулалт татах, хүнээс юм гуйх, өр тавьж бонд босгохдоо хүртэл Их хааныхаа нэрийг ашиглаж, амьдарч явна.

1. Улстөрч, улстөрийн хүчнүүдийн тухайд:

  1. Нам гэдэг муу ч сайн ч төрийг удирдахад ард түмнээр дэмжүүлж оролцдог, шинжлэх ухааны үндэслэл бүхий тодорхой онол, баримтлалтай улстөрийн байгууллага байх ёстой. 
     
  2. МАХН бол институцийн шинж чанараа саяхан болтол хадгалаад явсан учраас үе үеийн сонгуульд ялж ирсэн.
     
  3. Би одооноос шүүмжлэгчийн байр сууринаас сөрөг хүчний байр суурьт шилжинэ. Өөр сонголт надад алга.
     
  4. 1990 онд эхлүүлсэн зорилгоо гүйцээхийн төлөө илүү тууштай, илүү зоримог, илүү шийдэмгий тэмцлийн хэлбэрүүдийг ашиглахаас өөр аргагүй болж байна.
     
  5. Бидэнд хэвлэл мэдээллийн дэмжлэг алга, бүгд хаалтын гэрээгээр  барьцаалагдчихсан. 
     
  6. Намаас дэмжлэг алга, бүх фракцаа албан тушаалаар хүлчихсэн.
     
  7. Хөрөнгө оруулсан сонин, ТВ бий. Би өнөөдрийг хүртэл тэдний ажилд огт оролцдоггүй, сонгуулиар ганц нэг ярилцлага өгч байсныг эс тооцвол утсаар ярьдаггүй явж ирсэн. 
     
  8. Салбарынхаа хөгжлийн бодлогыг мэргэжлийн багтай хамтраад гаргачихсан. Гэтэл тэрнийг маань цаасан дээрээс цааш бүтээн байгуулалт болгож явуулах сонирхолгүй.
     
  9. Томоор сэтгэх, том бодлого хэрэгжүүлэх чадвар, сонирхол Монголын төрд байхгүй юм байна гэж бодох болсон доо.
     
  10. Монголын ардчиллын түүхэнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн МоАХ цаашид ч гүйцэтгэх энэ байгууллага төрийн бус байгууллага хэвээрээ явна.
     
  11. Х.Баттулга намын дарга болох гэж байна гээд хэн нэг нь ховоо зөөж нөгөө том зорилгыг үнэ цэнэгүй болгоод хаячихна.
     
  12. Үнэн гэвэл би Ерөнхий сайд болохгүй.
     
  13. Би харин Ерөнхий сайд болсон хүнд асар сайн менемжентийн дэмжлэг үзүүлэх, туршлагатай боловсон хүчин.
     
  14. Боломжийн мөнгө, хөрөнгөтэй учраас, зарим нэг өлөн хүн шиг хамаатан саднуудтайгаа хавсайдаад, төрийн мөнгө, албан тушаал руу рүү дайраад байх сэтгэл байхгүй. Тийм л хүн.
     
  15. Арай гайгүй нь С.Баяр байсан. 
     
  16. Засгийн газар, намын бүлэг дээр юу ч яриад нэмэр алга.
     
  17. Насаараа УИХ-д сууж, юм болгон дээр бөөсөө ярьдаг, телевизийн камер бараадаж амьдардаг хүмүүс л дүүрэн байна.
     
  18. Давхар дээл тайлахыг эхнээс нь дэмжиж, танхимынхаа эсрэг кноп дарчихаад дараа нь кабинетдаа суугаад байх нь ёс зүйн хувьд онцгүй л дээ.  Тийм учраас өргөдлөө өгсөн.
     
  19. Улстөрийн ямар нэг акц хийх тийм үүргийг өөртөө авч байгаа юм.
     
  20. Худлаа ярих, хов жив, хэрүүл төдийнхөөр амьдарч байгаа бидний нас богино, хязгаартай шүү дээ.
     
  21. Би Ш.Түвдэндоржийг сайдад дэмжихгүй.
     
  22. Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй гэдгээр гул барин тэр хүн Алтангадас, Алтанхуяг гэдэг хувь улстөрчийн урхинд гүйн орж байгаа нь ёс зүйгүй үйлдэл.

2. Хөгжил ба хоцрогдол:

  1. Улсын хөгжил, үйлдвэржсэн бүтээснээ өмнөх 25 жилтэйгээ харьцуулбал үнэхээр чамлалтай. Бүр дэндүү харамсалтай. 
     
  2. Биднийг мунгинаж байх хооронд хол ярихаа болъё хоёр хөрш маань хөгжөөд, тасраад явчихлаа.
     
  3. Улаан талбайн дэргэд Украйн зочид буудлыг жилээр нь түрээслээд, хятад бараа зардаг байлаа.
     
  4. Монгол наймаачдыг таксигаар Улаан талбайд буухад орос жолооч нар биднээс бараа тоолж, хүлээж аваад зарчихаад мөнгийг авчирч тушаадаг үе байлаа.
     
  5. Өнгөрсөн 25 жилд бидэнтэй ижил гараанаас, бүр биднээс ч муу нөхцлөөс эхэлсэн Орос улс саяхан олимп хийчихлээ.
     
  6. Хувийн хэвшлийнхний барьсан хэдэн офиссын байшин, хүнсний хэрэглээний хэдхэн үйлдвэрийг шинэчилснийг эс тооцвол  Монголын төрөөс, тэнд ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа улстөрчид буюу төрийнхөн юу бүтээв ээ, хөгжлийн ямар бодлого гаргав аа.
     
  7. Эдийн засгийн хувьд бол 50 сая малтай, газрын дор бөөн баялагтай, гуравхан сая хүнтэй хирнээ жижиг улс.
     
  8. Том улсын цөөхөн ард түмнийг өнгөрсөн 25 жилд ямар амьдруулав аа, мэдэхгүй.
     
  9. Хоёр хөрш удирдагчтай, хөгжилтэй болчихсон. Туулсан зам хугацаа ав адилхан 25 жил байдаг.
     
  10. 25 настай гурван залуугийн л эрс тэс дүр төрх юм даа.
     
  11. Монголын асуудал хоёр хөршийнхөөс илүү том, илүү хэцүү байгаагүй л байхгүй юу.

3. Бид бүгдээрээ эзэн:

  1. Өнөөдөр Монгол маань Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” шиг, эзэнгүй айл шиг л байна.
     
  2. Төрийнхний, улстөрчдийн өнгөрсөн 25 жилд хамгийн сайн сурсан, хамгийн их хийсэн юм нь хэрүүл, PR хоёртой найзалж, проблемоосоо зугтаж ирсэн түүх.
     
  3. Хэрвээ хариуцах, чиглүүлэх эзэн байвал монголчууд үйлдвэржүүлж, бүтээж босгож чаддагийг Эрдэнэт, Дархан, Багануур, хотын орон сууцны хорооллууд гээд олон жишээ харуулсан.
     
  4. 1992-2012 оны хооронд сонгуулиар ялсан намын засаг барьсан хэдхэн хүн нь дагуулуудтайгаа бүлэглэж, цуслаад өдий хүрч.
     
  5. Улсын эзэн гэдэг бол хувь хүн биш, ард түмэн. 
     
  6. Та бид бултаараа улсынхаа эзэн байж чадсангүй л гээд байгаа юм.
     
  7. Муу нэртэй Н.Энхбаярын үед их өрийг тэглэн, Мянганы замыг барих том бодлого гаргасан. Үүнээс өөр бодитой, үйлдвэржилт, бүтээн байгуулалтгүй явсаар өнөөдрийг хүрлээ. 
     
  8. Сонгогдсоныхоо дараа өөртөө л эзэн болж, бүлгээ байгуулан түүндээ л эзэн байхыг төлөө төсвөөс хулгайлсаар өдий хүрлээ.
     
  9. “Худлаа” гээд намайг шүүхэд өгөх хүн байвал би дуртайяа очно, заргалдна.
     
  10. Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нэг л гарц байгаа. Тэр нь хүн болгон ажилтай байх.
     
  11. “Эрдэнэт”-ийн шиг бусдыгаа чирээд явах хэмжээний капиталтай үндэсний үйлдвэр хөгжөөгүй байна. Ийм хэд хэдэн үйлдвэртэй  болохсон.

4. Геополитик:

  1. Хөрш гэлтгүй нөөц, баялагтай орныг эрхшээлдээ оруулахыг хүсэхгүй хэн байх билээ.
     
  2. АНУ ардчилал, хүний эрх яриад араас нь цэрэг оруулаад л байна.
     
  3. Орос үндэс нэгт орос иргэдээ хамгаалах нэрээр Крымийг салгаад авчихлаа.
     
  4. Хятад хилийн гадна байгаа хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаална гэсэн батлан хамгаалах номлолтой улс. 
     
  5. Бид баялгаа төдөн тонноор нь зөөнө гээд, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр нь үржүүлээд баахан мөнгө тавьчихсан. Ядаж тэр ярьсан хэмжээндээ олж байгаа ч юм алга.
     
  6. Одоо сэрэх сэргэх, эмгэнэлт түүхээс сугарах цаг болжээ. 
     
  7. Геополитикийн болоод хөгжлийн стратеги, хэзээ ч үл мартах “хар хайрцагны бодлого” бидэнд алга. 
     
  8. Биднийг ингэж замбараагүйтэх нөхцөлд хөршүүдийн бодлого ч түлхэж оруулсан байж магад. 
     
  9. Хятадуудад буруу байхгүй. Бид өөрсдөө л урхинд нь орсон.
     
  10. Монголдоо ганц сайхан олимп хийчих юмсан гэдэг мөрөөдөлтэй.

5. Төмөр зам:

  1. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол хамгийн гол дэд бүтэц. 
     
  2. Хэрвээ төмөр замаа буруу тавьбал энэ нь төмөр зам биш, төмөр могой болж буцаагаад биднийгээ бооно.
     
  3. Хилээ долоон газраар сэтлээд бүх баялгаа нэг улс руу, нэг улсын  төмөр замын сүлжээ рүү цутгая гэж байгаа. 
     
  4. УИХ зөв, буруу шийдсэний алин болохыг хожим түүх, ард түмэн хатуу шүүнэ.
     
  5. Би салбарын сайд байсны хувьд л ил гарч ярьж, батлуулсан бодлогоо хамгаалаад байгаа болохоос энэ чинь Монгол Улсын бодлого. 
     
  6. Бид хичнээн буруу явж, будилж байгаа ч улстөрийн ардчилал, шийдвэр гаргах тал дээрээ ганц хүний байр сууриар бүхэл бүтэн улсын бодлогыг төлөөлүүлэх, орлуулах хэмжээнд арай ч очоогүй яваа шүү. 
     
  7. Одоо чинь улсын тусгаар тогтнолыг цэрэг, зэвсгээр биш, эдийн засгаар нь хөнддөг болчихсон цаг үе. 
     
  8. Төмөр зам дан эдийн засгийн асуудал биш. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн тээвэр байх ёстой. 
     
  9. Үнэн гэвэл биднийг хэн ч өмөөрөхгүй. Крым, Сири, Ливийг сана.
     
  10. Одоо Тайландыг өмөөрч байгаа их гүрэн хаана байгаа юм, байхгүй.
     
  11. Тусгаар тогтнол алдагдлаа гэхэд бидний энэ газар нутгаас хөөж гаргахгүй шүү дээ.

6. 100 хоног:

  1. Яг үнэндээ бол манай эдийн засаг Нарантуул зах, ямааны ноолуур хоёр дээр л тогтож байгаа. 
     
  2. Одоо 100 хоног нь наадмын өмнө хойно таарч байгаа. Ийм үед монголчууд юу бодож, юу ярьдаг билээ дээ.
     
  3. Уг нь энэ 100 хоногийг платформоо л зөв тавихад зориулаасай.
     
  4. Долларыг тэгж буулгана, эдийн засгийг ингэж босгоно гэж гэж долоо хоног бүр худлаа хэлэх, хоосон онолдож улстөрд удаан амьдардаг, улстөрд гарч ирдэг уламжлалт PR хийх хэрэггүй.
     
  5. Зуу хоногт улсын эдийн засаг битгий хэл, хувийн компанийн эдийн засаг ч босдоггүй л байхгүй юу. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно.  

7. Төгсгөлд нь, хийн хоолой:

  1. Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг хэцүү.
     
  2. Транзит тээврийн орлогоор мөнгө олох нь аж ахуйн нэгжүүдийн л асуудал. 
     
  3. Хийн хоолойгоо Монголоор дайруулах тухайд Илюмжинов, энэ хоёр улс үнэ тарифаа тохироход бараг 10 жил зарцуулна. Энэ том тохироон дундуур гуравдагчаар танайхыг оруулна гэвэл дахиад хугацаа алдана. Тэгээд ч танайх шиг хариуцлагагүй улсын нутгаар ийм хариуцлагатай төслөө дамжуулахгүй, ер нь бүтэхгүй талдаа шүү гэж билээ. 
     
  4. Ер нь манайхныг эзэнгүй мэт, хэн дуртай нь хүссэнээ ярьдаг хариуцлагагүй улс гэдгийг хөршүүд хэлдэг.
     
  5. Танайхаас хэнтэй нь юу ярих, ярьсан нь баталгаатай эсэхэд итгэхэд маш хэцүү гэж гаднынхан хэлдэг.