Сургууль цэцэрлэг амарч бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй байх болсон энэ үеэр хүүхдүүтэй холбоотой хэрэг зөрчлийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын мэдээллийн төв Фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
"Яг одоо таны хүүхэд юу хийж байна? Хаагуур хэнтэй нөхөрлөж байна? Гэртээ байна уу, аль эсвэл найз нөхөдтэйгөө зуны сургалтанд хамрагдсан уу? Харин цоожлогдсон уу?
Та энэ асуултыг өдөр бүр өөртөө тавьж үр хүүхдээ аюул эрсдлээс хамгаалахгүй бол өнгөрсөн хойно гэмшээд барахгүй аюул нүүрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Дөнгөж өчигдөр дөрвөн настай бяцхан охин тагтан дээрээсээ унаад нас барчихлаа. Мөн 7-8 насны эгч дүү охидууд хамар хашааныхаа ах дүү нарынхаа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн золиос боллоо. Энэ бүхэн бидэнд хангалттай сургамж биш гэж үү. Дурьдаад байвал олон тоо баримт, жишээ дурьдаж болох энэ асуудлын талаар та заавал анхаараарай. Айл гэр бүхэн аз жаргалтай элэг бүтэн сайхан аж төрөх болтугай"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!