Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашин зарна гэж сая төгрөг залилжээ /СЭРЭМЖЛҮҮЛЭГ/

Монголын мэдээ
2014 оны 6 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг
Автомашин зарна гэж сая төгрөг залилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн  дөрөвдүгээр хороонд байрлах “Хермес” худалдааны төвийн гадна “үл таних хүн автомашин зарна гэж сая төгрөг авч яваад өгөхгүй байна” гэсэн дуудлага иржээ. 

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин  суух 57 настай, эрэгтэй Р өргөдөл гаргаж цагдаагийн байгууллагад хандасныг шалгахад тус дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 44 настай эрэгтэй Э автомашин зарна гэж сая төгрөг залилан авсан хэргийг илрүүлсэн байна. 

Хэргийг Баянгол дүүргийн  цагдаагийн хоёрдугаар хэлтэс  шалгаж байгаа аж. Тиймээс иргэдийг ямар нэгэн баталгаа олгоогүй хүнд бэлэн мөнгө өгч залилуулахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Зураг