Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Порошенкогийн тангараг өргөх ёслолын үеэр бойтоглосон цэрэг “цөлөгджээ”

Б.Ууган, iKon.mn
2014 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Украйны Ерөнхийлөгчийн хорооны 10 цэргийн албан хаагч тус улсын дорнод хэсэгт хүчний ажиллагаанд оролцож буй “Донбасс” сайн дурын батальонд алба хаахаар болжээ. 

“Сайн дурын албадан журмын” энэхүү цэргийн ажиллагааны бүс рүү цэргүүд явах болсон шалтгаан нь зургаадугаар сарын долооны өдөр Петр Порошенко Украйны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр болсон бүтэлгүйтэл гэнэ. 

Энэхүү бүтэлгүй явдлыг хэвлэл мэдээллийнхэн тэр дор нь шүүрэн авч, олон нийтийн дунд ч ярианы гол сэдэв болоод амжсан юм.

Хэрэг явдлыг эргэн сануулахад, Украйны шинэ Ерөнхийлөгч дээд Радын байр руу улаан хивсэн дээгүүр алхах үед нэг цэрэг карабин буугаа алдан унагаж, Порошенко явж өнгөрсний дараа “бүтэлгүй” цэрэг шатан дээр өвдөглөн унажээ.