Египетэд өнгөрсөн сард болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр 97 хувийн саналыг авч ялалт байгуулсан батлан хамгаалахын сайд асан Абдель Фаттах аль-Сиси өнгөрсөн ням гарагт тангараг өргөжээ.
Уг ёслол нийслэл Каир хотноо Үндсэн хуулийн шүүхийн танхимд болж өнгөрчээ. Тэрбээр “Үндсэн хуулиа дээдэлж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахаа бурхны өмнө тангараглая” хэмээн албан ёсоор Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээн авсан байна.
Үүний дараа тэрбээр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан “Египетийг илүү баян, тогтвортой улс болгохын тулд үндэс сууриа бататгамаар байна” хэмээжээ.
Тус улсад өнгөрсөн жилийн цэргийн эргэлтээс хойш лалын хэт даврагч бүлэглэлүүд газар бүрт террорист ажиллагаа явуулж, нийгмийн аюулгүй байдалд заналхийлэх болсон бөгөөд гол салбар болох аялал жуулчлалын салбараас эхлээд эдийн засаг нь ч уналтад ороод байгаа билээ.
Тиймээс хүчтэй удирдлагаар эмх замбараагүй байдлыг шийдвэрлэхэд дорвитой үйл ажиллагаа явуулна хэмээн шинэхэн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисид иргэд найдлага тавьж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|