Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Номтойбаяр томилогдлоо

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 10
Өдрийн шуудан
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо.

Тус бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагааа явуулдаг бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт Д.Оюунхорол нар хашиж байсан юм.

Гэвч С.Бямбацогт бүлгийн даргаар томилогдсоноос хойш дэд даргын суудал эзэнгүй байсан учир МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дэд даргад Н.Номтойбаярыг нэр дэвшүүлсэн юм.

Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.

Зураг