Израйлийн Тель Авив хотод төвлөрдөг Consumer Physics компани халаасны молекул мэдрэгч төхөөрөмж SCiO бүтээжээ.
Үүнийг хүнсний зүйлд ойртуулахад орц, найрлага, хэдэн калори илчлэгтэй болохыг нь хэмжээд гар утсан дээр харуулах юм.
Хэмжсэн мэдээллээ эхлээд клоуд руу илгээж анализ хийлгээд үр дүнг нь ухаалаг утсанд суусан апп дээр гаргана.
Компанийхан бүтээгдэхүүнээ гаргахад шаардагдах санхүүг Kickstarter сайт дээр босгожээ. Эхлээд 200,000 долларын төсөл оруулсан ч хүмүүсийн сонирхлыг ихээр татаж 2.5 саяыг босгоод байна.
Бүтээгдэхүүний эхний хувилбар энэ оны 12 сард гарна.
Эрүүл мэнддээ санаа тавидаг хүн бүхэнд хэрэгтэй эд ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|