Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

500 мянган төгрөг олохоор яваад хохирчээ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 6 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Монголчууд гадаадад хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эсвэл хууль бус наймааны золиос болсоор байна. Үүний нэг жишээ саяхан Монголын хоёр оюутанд тохиолджээ.

Тэд Хятадад өдөрт 50 мянган төгрөгөөр 10 хоногийн хугацаанд бараа зөөх ажлын зарын дагуу хилээр гарчээ.

Гэвч 10 хоноод 500 мянган төгрөгтэй болоод ирнэ гэсэн залуус гэрийнхэнтэйгээ холбоо барихгүй хоёр cap болсон байна. Тэдний нэг болох Улаанбаатарт нэгэн хувийн дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан хүүгийн эгч Э.Энхсанаа саяхан дүүдээ тохиолдсон явдлыг олж мэджээ. Энэ тухай Э.Энхсанаагаас тодруулсан юм.

-Дүү тань Хятадад ажиллах тухай хаанаас олж мэдсэн юм бол?

-Интернэтэд зар байдаг юм гэнэ лээ. Гэхдээ дүү маань найзаасаа дуулаад явсан. Найз нь өмнө нь хэд хэдэн удаа явж байсан гэсэн. Манайхаар бол ачигчийн ажил юм байх. Гэтэл тэнд очоод чухам юу хийснийг нь мэдэхгүй. Ямар ч байсан муу мэдээ дуулчихаад л байж байна.

-Хэрэгт холбогдсоноо өөрөө хэлсэн үү?

-10-хан хоноод ирье гэсэн хүүхэд хоёр cap таг болчихоор арга ядахдаа Гадаад харилцааны яаманд очтол хэрэгт холбогдсоныг нь дууллаа. Дүү маань одоо эсэн мэнд байгаа эсэхийг ч мэдэхгүй хэцүү байна. Өөрсдөө явж байж сургийг нь гаргалаа.

Түүнээс биш манай Элчин, хууль цагдаагийн байгууллага чинь гараа хөдөлгөдөггүй юм байна. Бээжингээс 2000 км-т байдаг гэсэн байх, Шандун мужийн Циндаө хотод баривчлагдсан.

-Хулгайн хэрэгт холбогдсон гэв үү. Тэдэнд ажлын. байр зуучилсан хүмүүсээс тодорхой мэдээлэл авч болоогүй юм уу?

-Манай дүү хамт явсан хүүгэйгээ мөнгөгүй болчихоод явж байхад нь хоёр монгол эмэгтэй таарч “Бидэнд ачаа зөөгөөд өгөөч. 1.5 сая төгрөг өгье” гэж хуураад цаашаа аваад явсан юм шиг байна. Гэтэл тэдний ажил нь хулгайн бараа байсан бололтой.

Тэдний нэг нь жирэмсэн эмэгтэй гэнэ лээ. Нутгийн хүмүүс, бүр эмэгтэй хүмүүс байж ингэх ч гэж дээ. Аав, ээж нартаа хүүхдүүдээ хаана, юу хийхээр явах болсныг анхаарч байгаарай гэж хэлье дээ.

Зураг