Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайн дураараа энэ сарын 10-ны дотор татвараа төлвөл торгохгүй"

Б.Төрбат
2014 оны 6 сарын 5
MorninigNews.mn

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд авто машины татвар төлөх хуулийн хугацаа дуусгавар болсон билээ.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболдоос дараах зүйлийг тодруулсан юм. 

-Авто машины татвар төлөх хуулийн хугацаа хэдийн дууссан. Гэтэл иргэд татвар төлөх хугацааг сунгасан, сунгаагүй гэж ярьж байх юм? 

-Энэ оны тавдугаар сарын 31-нээр авто машины үзлэг, тооллого дуусгавар болсон. Иргэдийн яриад байгаа шиг татвар төлөх хуга­цааг сун­гасан зүйл байхгүй. Гэхдээ энэ сарын 10-ны дотор өөрс­дөө сайн дураараа харьяа дүүр­гийнхээ тат­варын хэл­тэс болон Дүн­жин­гарав ху­далдааны төвд байрлах нэг цэгийн үйл­чилгээнд очиж татвараа төлөх аваас ямар нэгэн торгууль, шийтгэлгүй гэж ойлгож болно. 

Харин энэ сарын 1-нээс эхлэн хяналтын үзлэг, тооллогодоо ороо­гүй иргэдийг албадан оруулах, хариуцлага тооцох зэрэг ажил хийгдэж байна. Энэхүү ажил энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

-Тэгэхээр энэ сарын 10-ныг хүр­тэл авто машиныхаа татварыг төлөөгүй иргэдийг торгохгүй гэж ойлгож болох нь ээ?

-Замын хөдөлгөөнд орол­­цоогүй тохиолдолд торгохгүй. Харин тат­вараа тө­лөөгүй хэрнээ замын хөдөлгөөнд оролцвол хуу­лийн дагуу арга хэмжээ авна. 

-Яг ямар арга хэмжээ?

-Захиргааны хариуц­лагын ту­­­хай хуулийн 25.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр улсын үзлэг, тооллогод хам­раг­даа­гүй гэх үндэслэлээр 5-25 мянган төгрөгөөр торгоно. 

Харин энэ сарын 10-24-ний хоо­ронд татвараа төлөөгүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байвал бичиг баримтыг нь ху­раан авч, татварыг нь албадан төлүүлэх болно. Мөн Захиргааны хариуцлагын тухайн хуулийн 25.3-т заасны дагуу 25 мянган төгрөгөөр торгох юм. 

-Ингэхэд авто машины татвар төлөлт хэдэн хувьтай явагдаж байна вэ? 

-Өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд татвар төлөх ёстой тээврийн хэрэгслийн 96.2 хувь нь төлсөн. Үлдсэн хувь нь эхнээсээ төлж байна. 

-Зарим жолооч авто машины­хаа татварыг төлөхөөс зугтах то­хиолдол байдаг юм билээ?

-Тийм ээ, гэхдээ их цөөхөн. Яах вэ, жолооч нар янз бүрийн шалтаг, шалтгаан хэлдэг л дээ. Гэх­дээ төрт нийгэмд амьдарч байгаа иргэн хүний хувьд тат­вараа төлөх үүргийг хуулиар хүлээлгэсэн байдаг. Иймээс тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хэн ч байсан татвараа төлөх үүрэгтэй. 

Нөгөө­тэйгүүр жил бүр тухайн жолооч тээврийн хэрэгсэл, авто зам, агаарын бохирдлын татварыг заа­вал төлөх шаардлагатай. 

-Жолооч нар хэдэн төрлийн татвар төлдөг вэ?

-Энэ оноос эхлэн зам ашиг­ласны төлбөр гэж хотын авто машинаас авахаар болсон. Ту­хайл­бал суудлын авто машин 30 мянган төгрөг төлнө.

Ингэхдээ хөдөл­гүүрийн багтаамжаас ха­маараад харилцан адилгүй. 1-2 тоннын даацтай ачааны машин 45 мянга, 10 тонноос дээш даацтай машин 70 мянган төгрөг төлнө. 

Харин 15-аас доош суудалтай микро автобус 40, 15-аас дээш суудалтай бол 60 мянга гэх мэт­чилэн татвараа төлдөг.

Ха­рин агаарын бохирдолын ху­­­раамжийг тухайн авто ма­­­шины хөдөлгүүрийн баг­таам­­жаас ха­маарч төлж бай­гаа. Авто тээв­­рийн болон өөрөө явагч тээв­­­рийн хэрэгслийн албан тат­варын хэмжээг тухайн тээв­рийн хэрэгслийн хөдөлгүүрийн баг­таамжаас хамаарч төлдөг.

Эдгээр нь татварынхаа хуулийн дагуу болон агаарын бохирдлыг хураах журам, авто зам ашигласны төлбөр хураах журам дээр заагдсан байгаа. 

-Иргэд татвар, оношилгоо хоёрыг ялгадаггүй тал бий?

-Тийм зүйл гардаг. Оношил­гооны хувьд өнгөрсөн жил хэдэн сард орсон байна тухайн сардаа багтаж орох ёстой. Харин тав­дугаар сарын 31-нээс өмнө төлөх ёстой улсын үзлэг тооллогын хураамж нь тээврийн хэрэгсэл ашигласны татвар гэд­гийг ойлгох хэрэгтэй. 

Зураг