Blue sky-н Болор танхимд
09:00 цагт: "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013” судалгааны үр дүнг танилцуулна. Тус судалгааг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн хамтарсан санхүүжилттэйгээр анх удаа 2013-2014 онд амжилттай зохион байгуулжээ.
“Чингис” зочид буудалд
09:00 цагт: 21 аймаг, сум, дүүрэг, хороодын хөрөнгө оруулалт хариуцсан 150 гаруй ажилтан цуглаж, Монгол Улсын төсвийн болоод гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, зорилтыг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд оролцоно.
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт: Нийслэлийн Улаан загалмайн хорооноос шинээр санаачилах төсөл хөтөлбөрүүд, хүмүүнлэгийн үйлсийн талаар мэдээлэл өгнө.
ХУД-ийн Спортын ордонд
10:00 цагт: Суугаа гар бөмбөгийн тэмцээн эхэлнэ. Тэмцээнд 16 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох болон Монголд суугаа Америк улсын элчин сайд оролцоно.
ЭМЯ-д
11:00 цагт: Энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо болох “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өгнө.
ММ мэдээллийн төвд
11.00 цагт: УИХ-ын 30 дугаар тогтоол барилгын салбарыг уналтад оруулж байгаа талаар Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, төрийн бус байгууллагууд хамтарч мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Зайсанд байрлах Чингис хааны хөрөг зургийг хамгаалахаар ард иргэд нэгдэж хэвлэлийн хурал зарлалаа. Энд нэгдсэн зарим иргэнийг хууль бусаар байцаан шалгаж хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн аж.
Чингисийн талбайд
12:00-14:30 цагт: “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор Их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох Flash mob бүжгийн тэмцээнтэй.
Төрийн ордны Г танхимд
14:00 цагт: Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн нэрийн жагсаалт батлах тухай хуулийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийнхэн болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоно.
Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт
09:00-14:00 цагт: “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал болно.
Занабазрын музейд
16:00 цагт: “Биологийн олон янз байдал Мongolica-2013”гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Тэнгис кино театрын бага танхимд
18:00 цагт: Дэд бүтцийн төслүүд зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчинд хэрхэн нөлөөлөлж буйг харуулсан “Гарц” баримтат киноны нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!