Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Афганистан дахь цорын ганц хоригдлоо суллав

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 4
iKon.MN

Ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь дайнаа зогсоох шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ.

Тэгвэл энэ дайны туршид ганцхан албан хаагч талибчуудад олзлогдоод байсан юм. Бага түрүүч Боуи Бергдаль 2009 оны таван сард талибчуудад олзлогджээ.

Харин Обама тэдэнтэй хэлэлцээр хийсний дүнд таван жилийн дараа талибын таван хоригдлоор солилцох тохиролцоонд хүрсэн юм.

Энэ шийдвэр нь олны дунд багагүй маргаан дэгдээгээд байгаа. Зарим нь террористуудтай ингэж тохиролцож болохгүй гэж үзэж байгаа юм.

Бергдалийн оронд суллагдах таван хоригдлыг Гуантанамо дахь шоронгоос Катар руу явуулсан гэнэ.

Тэгвэл дөнгөж сая Талибанчууд Бергдалийг суллаж байгаа бичлэгээ тараажээ.

Кинон дээр барьцааны хүнийг хэрхэн солилцдогтой адилхан байна уу?