Японд амьдардаг уран нугараач А.Саруул Солонгост болсон дэлхийн урлагийн их наадамд амжилттай оролцжээ.
Тэрээр уран нугаралтаар хичээллээд 10 жил болж байгаа юм. Энэ жилийн наадамд 200 гаруй орны уран бүтээлчид сарын турш авьяасаараа өрсөлдсөн байна. Түүнээс монгол нугараач насанд хүрэгчдийн ангилалд дэд байрт шалгарчээ.
Тэмцээнийг шүүж байсан Италийн шүүгч А.Саруулд дэлхийд алдартай “Алтан цирк”-т ажиллах саналыг тавьжээ. Тэрээр энэ сарын сүүлчээр эх орондоо ирж, тоглолтоо хийх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!