Олон Улсын болон улс, хотын чанартай олимпиад, уралдаанд тэргүүлэн, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 21 сурагчийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнан, шилдэг хүүхдээр өргөмжиллөө.
Нийслэлийн шилдэг сурагчдыг танилцуулж байна.
Улсын олимпиадын аварга
- Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Бат-Эрдэнийн Бат-Амгалан
- Химийн хичээлийн улсын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн Мон-Турк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Энхбаатарын Энхнаран
- Математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн Мон-Турк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чулуунбаатарын Золбоо
- Техник технологийн хичээлийн улсын олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Сумьяагийн Хатанчулуун
Хотын олимпиадын аварга
- Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтангэрэлийн Бямбажаргал
- Англи хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ихбилэгийн Хубилай
- Орос хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батболдын Нандин
- Химийн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батжаргалын Бат-Оргил
- Биологийн хичээлийн хотын олимпиадын аварга Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батболдын Цэнд-Аюуш
- Монгол хэлний хичээлийн хотын олимпиадын аварга Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Гомбосүрэнгийн Лхамсүрэн
- Дүрслэх урлаг дизайны хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мөнхжингийн Тэмүүлэн
- Газар зүйн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нацагийн Энэрэлт
- Техник технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төрбатын Оюунзаяа
- Мэдээлэл зүйн хичээлийн хотын олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Даваажаргалын Учрал
- Математикийн хичээлийн хотын олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Шагдарын Золбаяр
- Франц Улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын 17 дугаар Гранд-Прикс уралдааны алтан медальт Сүхбаатар дүүргийн Хобби сургуулийн 2 дугаар ангийн сурагч Энхбатын Цогт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!