Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг НИТХ-аар баталсан билээ. Орон сууцны таван төрлийн хувилбарыг иргэдэд санал болгож буй юм. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч С. Очирбаттай ярилцлаа.
-Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрөө батлуулчихлаа. Ажлаа юунаас эхлэх гэж байна?
-Бид хотыг төвөөсөө түрэх маягаар хөгжүүлж байсан бол одоо гэр хорооллыг хязгаарлаж, бүслүүрдэж эхлэж байна. Олон яндангийн тоог багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах гээд олон асуудал энэ хөтөлбөрийг дагаад шийдэгдэх юм. Мөн орон сууцны салбарт зөвхөн хувийн хэвшил ноёрхож байна. Иргэдэд тэднээс өөр сонголт алга.
Харин хөтөлбөр таван сонголтыг санал болгож байгаа. Иргэд газартай бол зээлээ аваад орон сууцаа барьж болно. Амины орон сууцтай бол дэд бүтцээ шийдүүлчих газраа өгөөд байранд орж болж байна, НОСК-ийг сонгоод cap бүр мөнгөө хуримтлуулан байрандаа ор, бүр мөнгө төгрөгний боломж байхгүй бол түрээсийн байранд амьдарч болно, мөн хуучин орон сууцыг орчин үеийн бүтээгдэхүүнээр засаж сэлбэн сайжруулна гэсэн таван төрлөөр нийслэлийн иргэдээ орон сууцжуулах юм.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 5000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
-Одоогоор эдгээр таван хөтөлбөрөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн байгаа. Гэсэн ч ажлын явц удаан байна?
-Бид энэ ажлыг өнгөрсөн жилээс эхэлсэн. Хөрөнгө оруулагчид иргэдийн зөвшилцөл итгэлцэл дээр хэрэгжиж байна. Энэ жил гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 5000 орчим орон сууц ашиглалтад орно. Газар өмчилж байгаа иргэн газраа өглөө эргээд өөрөө амьдрах орон сууцныхаа чанар болон өөр‘олон зүйлд хяналт тавих эрхийг бид олгож байна. Ийм зүй тогтол урьд хожид хэзээ ч байгаагүй.
-Иргэдийн газар үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлж байна гэсэн асуудал гарсаар байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ?
-Газрыг бага үнэлсэн тохиолдол байхгүй. Хэрэгжүүлэгч иргэд хоёрын тохиролцоон дээр энэ ажил явагдаж байна. Хэрэгжүүлэгч байгууллагууд өөрсдийнхөө хэмжээнд ажлаа явуулах гэж оролдож байна. Хотын хэдэн мянган хүний эрх ашиг нэг иргэний.эрх ашгаас илүү үнэтэй байж таарна. Үүнийг л иргэд маань ухамсарлаасай.
Өөрсдөө сайхан амьдаръя гэж байгаа бол бүхнийг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байна. Энэ салбарт мэдээж саад бэрхшээл бий. Тэглээ гээд зогсох эрх байхгүй. 180 гаруй мянган янданг устгахгүйгээр хөрс, ус агаарын бохирдлоос салж чадахгүй. Чадахгүй гэдгийг ч өнгөрсөн 20 жилийн үйл явдал харууллаа. Одоо л хийж эхлэх тохироо нь бүрдээд байна.
ИРГЭДИЙН ХЯНАЛТ БАЙХАД ЯМАР Ч TOP ЗАСАГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ
-Дээрх хөтөлбөрүүдээс НОСК-ийн асуудал иргэдийн сонирхлыг ихэд татаж байна. Хэзээнээс яаж хэрэгжих вэ?
-Хөтөлбөр батлагдсан. Одоо судалгааны төвшинд явж байна. Энэ байдлаар иргэдээ орон сууцжуулсан олон жишээ дэлхийд бий. Тэднээс туршлага судалсан. НОСК захиалагч, борлуулалт гээд давхар үүрэг гүйцэтгэнэ. Ямар ч гэсэн энэ сардаа багтаад НОСК-ийн асуудал тодорхой болох байх.
-Мөнгөө хуримтлуудаад байрандаа орно гэдэг нөхцлийг нь иргэд таатай хүлээн авч байгаа. Гэхдээ Засаг солигдвол яах вэ гэдэг асуудал байна?
-Иргэд өөрөө тодорхой хувиа өгөөд хяналтаа тавиад явж байгаа учраас өөр засаг гарч ирээд өөрчлөх боломж байхгүй. Иргэдийн оролцоо хяналт гэдэг зүйл байхад хэн ч тэгж чадахгүй. Хэрэв энэ ажлыг ямар нэгэн байдлаар зогсоож улс төржүүлбэл энэ нь эргээд гэмт хэрэг болно. Иргэд 100 хувь дэмжиж байгаа нь мэдрэгдсэн. Бүх зүйлийг энэ сардаа тодорхой болгоод баталгаажуулна.
-Нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?
-Төлбөрийн уян хатан нөхцлийг иргэдэд санал болгож байгаа юм. Тодорхой орлоготой иргэн өөрийн орлогоосоо 3-5 жилийн хугацаатай авах байрнаасаа хамаарч cap бүр тогтмол мөнгийг НОСК-т төвлөрүүлнэ. Энэ нь тухайн байрны урьдчилгаа болно. Үргэлжлүүлэн мөнгөө өгснөөр тодорхой хугацааны дараа өөрийн болгох юм. 2018 он гэхэд 80 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчинг цогцоор нь бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ЭНЭ ЖИЛ ДАХИН 300 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИ11А
-Энэ жилээс нэвтэрч эхэлсэн нэгэн шинэлэг үйлчиЛгээ бол яах аргагүй түрээсийн орон сууц. Энэ хөтөлбөр яаж үргэлжлэх бол?
-Түрээсийн орон сууцанд одоогоор 300 гаруй айл амьдарч байна. Энэ ондоо мөн тооны айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөсөн. Энэ бол хотын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, асрах хүнгүй хүмүүсийг оруулсан. Мөн онцгой байдал, цагдаагийн алба хаагчдыг орууллаа. Одоогоор хэрэгжээд хагас жил боллоо. Ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Тэгэхээр энэ ажил муугүй хэрэгжиж буйн илрэл байх.
-Энэ мөн л гадаадын олон оронд хэрэгждэг хөтөлбөр. Манай хөрсөнд тэгвэл гайгүй сууж байгаа юм байна?
-Улаанбаатар хотод өнгөрсөн оны байдлаар 40 мянган иргэн байр түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа бий. Тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч 300-750 мянган төгрөг байна. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас.хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, өндөр үнэтэй байна. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, барина гэж тусгагдсан.
4600 ГАРУЙ ХУУЧИН ОРОН СУУЦЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА
-Нийслэлд хуучин орон сууц нэлээдгүй байна. Засварлуулах хүсэлт их ирдэг гэж байсан. Энэ мон л шийдэх ёстой асуудал байх?
-Хуучин орон сууцыг сэргээн засварлах журмаа бид хэлэлцэж байна. “Орчлон” констракшн, Баруун дөрвөн замын map байшингууд, нэхмэлийн орон сууц гээд сэргээн засварлах шаардлагатай олон газар бий. Засгийн газар болон нийслэлийн зүгээс хуучин орон сууцны барилгын чанарын судалгаа, шинжилгээ, засвар үйлчилгээ, шинэчлэлд зориулан тодорхой хөрөнгө гарган хэрэгжүүлсээр ирсэн. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэнэ. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж төлөвлөлөө.
-Газар шинэчлэн зохион байгуулах хүрээнд ямар ажил хийгдэх үү?
- СХД-т 160 гаруй айлыг дэд бүтцийг нь шийдсэн орон сууцтай болгоно. Барилга хот байгуулалтын сайдын багцаас тав орчим тэрбум төгрөг гарсан. Бид дулааны асуудлыг шийдэхээр хоёр тэрбум төгрөг гаргалаа.
Газар шинэчлэн зохион байгуулах асуудлаар 2018 онд хүртэл 20 мянган айлыг орон сууцжуулна. Энэ мэтчилэн бид таван төрлөөр ирэх жилүүдэд нийслэлийн иргэдийг орон сууцжуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!