Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын депутат НАТО-ийн нууц баримтуудыг нисэх буудалд мартжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Канадын гадаад бодлогын тухай нарийвчилсан мэдээлэл бүхий хавтастай баримт бичгийг нисэх буудалд орхисон байсныг Канадын Либераль намаас Сайд нарын танхимд сонгогдон ажиллаж байсан Шейла Коппс олсон байна.

Нисэх буудалд мартаад орхисон байсан баримт бичгүүд дунд Афганистан болон Сирийн сөргөлдөөний талаарх мэдээллүүд, Орос, Хятадад хамааралтай баримтууд пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн тухай Британийн илтгэл байсан гэнэ.

Эдгээр баримт бичгүүдийг олсон Шейла Коппс “Канадын гадаад бодлогыг сонирхдог хэнд ч энэ баримтууд жинхэнэ ховор зүйл байсан юм” хэмээжээ.

Албаныхны тодруулснаар Канадын Консерватив намын гишүүн Черил Галант Литвад болсон НАТО-ийн Парламентын чуулганд оролцохоор явах замдаа нисэх буудалд нууц баримтуудыг мартсан гэнэ. Тэр маш яарч байсан учраас ийнхүү баримтуудыг мартаж явсан гэж түүний төлөөлөгч мэдэгджээ.

Эх сурвалж : Итар тасс