Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзад хар тамхины хэргээр саатуулагдсан манай иргэдийг суллажээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2014 оны эхний таван сарын байдлаар хилийн чанадад манай улсын нийт 122  иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

Дээрх иргэдээс:

  • Хулгай 65
  • Хүний амь нас хохироосон 1
  • Хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  19
  • Оршин суух журам, визийн зөрчил гаргасан 11
  • Биеэ үнэлсэн хэрэг  4
  • Танхайрах гэмт хэрэг  12
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөний журам  зөрчсөн 6
  • Хүчингийн гэмт хэрэгт 3
  • Хар тамхи хадгалсан хэрэгт 1 иргэн тус тус холбогдсон байна.

Түүнчлэн, 

  • БНХАУ-д 74
  • БНСУ-д 17
  • Хонгконгт 9
  • Туркэд 6
  • АНУ-д 6
  • ОХУ-д 4
  • БНЧУ-д 3
  • Унгар, Польш, Сингапурт тус бүр 1 иргэн хэрэг зөрчилд холбогдоод байгаа аж.

Мөн дээрх хугацаанд 39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан буцаагдах арга хэмжээний дагуу эх орондоо иржээ.

Харин 2013 оны нэгдүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан манай хоёр иргэний шүүх хурал тавдугаар сард болж, тэднийг суллах шийдвэр гаргасан байна.