Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хохирогч Монгол хүн биш болохыг тогтоожээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хэд хоногийн өмнө БНСУ-д амьдарч байсан монгол иргэний амийг хөнөөж, цүнхэнд хийгээд далайд хаясан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл хохирогч Монгол хүн биш болохыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр очсон иргэн А нь тавдугаар сарын 22-ноос хойш сураггүй болсонтой холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагын 100 гаруй ажилтан түүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байжээ.

Иймд дээрх амиа алдсан иргэнийг Монгол иргэн байсан гэх мэдээлэл цацагдсан байна. Далайгаас олдсон хүний цогцосыг таниулах ажиллагааг холбогдох байгууллага хийсэн бөгөөд  уг цогцос нь Монголын иргэн А биш болох нь тогтоогдсон тул  эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тухай мэдээллийг Сөүл дэх ЭСЯ-наас ирүүлжээ.

"Иймд иргэн А-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа" хэмээн Консулын газраас албан ёсоор мэдэгдлээ.