Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Hybrid” эко автомашины туршилтыг Монголд эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 6 сарын 2
iKon.MN

Дэлхийн зах зээлд автомашины хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж байгаа нь дэлхийн дулаарлын голлох шалтгаануудын нэг болоод байна.

Иймд Ази болон Европт автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компаниуд “Hybrid” эко автомашин үйлдвэрлэн зах зээлийн өрсөлдөөнийг бий болгоод байгаа билээ. 

Японы “Tоёота” компанийн  “Hybrid” төрлийн төмөр хүлэг нь энгийн машинтай харьцуулахад шатахууныг 2-3 дахин бага зарцуулдаг бөгөөд илүү их хүч гаргах чадвартай, зөв талдаа рультэй гэдгээрээ онцлог.

“HYBRID” АВТОМАШИНЫ ХЭРЭГЦЭЭ ЯАГААД ШААРДЛАГАТАЙ БОЛОВ?

“Hybrid” Pruis-30 загварыг Монголд албан ёсоор турших туршилтын арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гаригт “Хэт моторс” компанийн байранд боллоо.

Энэ үеэр “Хэт моторс” компанийн ерөнхий менежерийн орлогч Х.Төмөрхуяг хэлэхдээ,

-“Тоёота” моторс компаниас Монголын зах зээлд “Hybrid” автомашиныг нийлүүлэх тестийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Энэ үйл ажиллагаа маань Монголын замд “Hybrid” автомашин хэрхэн зохицох талаар явуулж буй албан ёсны тестийн үйл ажиллагаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.

Туршилтын үйл ажиллагаа маань “Hybrid” автомашин Монголын өгсүүр замын нөхцөл болон Улаанбаатар хотын доторх замд хэр тохиромжтойг тодорхойлох юм.

Ингээд эндээс гарсан дүгнэлтийг үндэслээд тус машиныг Монголын зах зээлд нийлүүлэх эсэхийг ирэх наймдугаар сард шийднэ” гэсэн юм.

Манай улсад нийлүүлэхээр үйдвэрлэсэн “Hybrid”-Рruis-30 машин нь 100 км-т 3.5 литр шатахуун зарцуулах аж.

"HYBRID" АВТОМАШИНЫ ТУРШИЛТЫГ МОНГОЛД ДАРААХ БАЙДЛААР ЯВУУЛНА

  1. Монгол Улсын өгсүүр автозамын туршилт
  2. Монгол орны эрс, тэс цаг уурын туршилт

  3. Монгол орны 21 аймгийн автозамын туршилт /Зүүн аймгуудаас эхлүүлсэн байгаа/

  4. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэл дэх туршилт

  5. "Hybrid" автомашин засварлах сургалт /Япон улсад мэргэжлийн сургалтанд суралцах/

  6. "Hybrid" автомашины гэнэтийн ослын үеийн аюулгүй ажиллагааг хангах сургалтад Нийслэл хотын бүх дүүрэг болон 21 аймгийн Онцгой байдлын албан хаагчдыг сургаж, гарын авлагаар хангах

"HYBRID" СИСТЕМИЙН ҮНДСЭН 4 ФУНКЦ

  • Сул зогсолтын үед хэмнэлттэй
  • Бүтээмжит жолоодлоготой
  • Цахилгаан моторын дэмжлэгтэй
  • Энергийг эргүүлэн нөхөх чадвартай

"HYBRID" СИСТЕМИЙН АЖИЛЛАГАА

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ TOYOTA "HYBRID" АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ

 

Ийнхүү дэлхийн автомашины зах зээлд хүч түрэн орж ирж буй "Hybrid" эко автомашины туршилтыг "Хэт моторс" компани Монголд албан ёсоор эхлүүллээ.

Туршилт амжилттай болж, Японы "Тоёота" компани "Хэт моторс"-той нийлүүлэлтийн гэрээг үзэглэснээр шатахуун бага зарцуулдаг, байгальд ээлтэй эко "Hybrid" монголчууд бидний хэрэгцээг бүрэн хангасан зөв сонголт байх нь дамжиггүй.