Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, иргэд шар усны үерээс болгоомжил

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 31
iKon.MN

Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр,Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Богд, Чигэстэй, Буянт, Цагаантуруут, Завхан гол Гуулин сум орчимд болон Их хянганы нуруунаас усжих Халх , Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Алтай нурууны Ховд, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгджээ.

Үертэй байгаа голууд

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Ус судлалын харуул Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Халх-Баянхошуу, Туул-Лүн, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 5-25 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Ховд, Сагсай, Турган, Харбут, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Хариг, Сэлэнгэ мөрөн Орхон нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 15-85 см тус тус давсан байна. 

Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, Цаг уур, Орчны хүрээлэн