Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс агаарын бохирдол ихэсгэж буй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй

PURPLEBOOK
2014 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

БНХАУ жилийн эцэс гэхэд агаарын чанарын үзүүлэлтийг сайжруулах үүднээс их хэмжээний агаарын бохирдол үүсгэж буй зургаан сая машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар төлөвлөж байна. 

Зөвхөн нийслэл Бээжинг хотод гэхэд агаарын бохирдол их хэмжээгээр үүсгэж буй 300,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрхгүй болох аж. 

Улсын хүрээлэн буй орчны агентлагийн судалгаагаар Бээжин хотын агаарын бохирдлын 31 хувь нь тээврийн хэрэгслийн утаанаас үүдэж байгаа юм. 

Засгийн газрын зүгээс дараа жил гэхэд мөн таван сая авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу тээврийн хэрэгслийн бохирдлыг хянаж чадсанаар дараагийн хоёр жилд бүс нутгийн эрчим хүчний хэмнэлт хийж бохирдлын хэмжээ буурч, агаар дахь карбоны хэмжээ буурахаар байгаа юм. 

Засгийн газрын зүгээс Хятадын томоохон хотуудын агаарын чанарыг дээшлүүлэхэд ирэх таван жилд 275 тэрбум доллар зарцуулах шийдвэр гарчээ.