Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн тооллого эхэллээ

Т.Далай
2014 оны 5 сарын 27
Зууны мэдээ
Ойн тооллого эхэллээ

Байгаль орчны салбарын шинэчлэлийн нэг “Олон зорилтод ойн тооллого”-ын нээлтийн ажиллагаа Эрх чөлөөний талбайд боллоо.

Нээлтэд БОНХ-ийн сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Гантулга нар оролцов.

Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын гурван баг ажиллахаар бэлэн болоод байна.

Өдөрлөгийн үеэр багуудад пургон автомашин хүлээлгэн өгсөн юм. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5.7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм.

Тэд Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд нь хамарсан нийт 4211 цэгт дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэнэ.

Зураг