2014-2015 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Франц Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад нийт 10 оюутныг суралцуулах тус улсын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл эхэллээ.
Бүрдүүлэх материалын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Францын ЭСЯ-ны http://www.ambafrance-mn.org/ цахим хуудаснаас авна уу.
Материалыг 2014 оны 6 дугаар сарын 13-ний өдөр хүртэл хүлээж авна.
Сонгон шалгаруулалтын шийдвэрийг 2014 оны 6-р сарын 25-ны өдөр өргөдөл гаргагчдад тус бүрийн цахим хаягаар хүргүүлнэ.
Бүгд Найрамдах Франц Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Лавлах утас: 324519 / 329633
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!