Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар 47 мэргэжилтэн, байгаль хамгаалагчаа амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулсан байна.
"Ингэснээр тэд ажил үүргээ гүйцэтгэж яваад гал түймэр, үер усны аюулд өртөх, наранд цохиулах зэргээр эрсдэлд ороход хамгаалагдах юм" хэмээн Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас мэдээлэв.
Үүнээс гадна байгаль хамгаалагчид шаварт унах, мал амьтанд дайруулах, хазуулах, өшиглүүлэх, бусдад зодуулах болон мэс, суманд өртөх, унаж бэртэх, зүсэгдэх зэрэг тохиолдолд 20-100 хувь хүртэл даатгалын нөхөн төлбөр авах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!