Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголыг Орос улс найзуудынхаа жагсаалтад нэмлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн сайд А.Улюкаев, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр нар уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан тухай Оросын "Русская Планета" сайтад нийтэлжээ. Уг нийтлэлээс товчлон хүргэж байна.

Гаалийн Холбооны улсууд болон Монгол улс хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах боломжтой гэж ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдлээ.

Улюкаев Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзахдаа “Монгол улс бол зүүн хойд Ази дахь манай уламжлалт түнш” гэж онцоллоо. Тэр цааш нь хэлэхдээ “Манай хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөн цар хүрээнд явагддагаараа үргэлж ялгарч ирсэн билээ. Орос улс Монголтой харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна” гэжээ.

Сайд нар Монголын төмөр замыг шинэчлэх, эрчим хүчний шинэ байгууламжууд зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар хөндөж ярилцлаа.

Улюкаевын үзэж байгаагаар хамтын ажиллагааг өргөжүүлснээр хоорондын тооцоог үндэсний валютаар гүйцэтгэх боломжтой болох гэнэ. Сайд нар дунд хугацааны хамтын ажиллагааны зураглалаа ойрын үед гаргахаар тохирлоо.

Барууны улсуудтай харилцаа муудаж Орос улс дорно зүгт анхаарал тавьж буй энэ үед Монгол улстай харилцаагаа өргөжүүлэх нь зайлшгүй чухал гэж “ФИНАМ” хөрөнгө оруулалтын компаний шинжээч Антон Сороко ярьлаа.

Түүний үзэж байгаагаад Худалдааны Чөлөөт бүс байгуулах нь урт хугацаанд Оросын эдийн засгийг долларын хамаарлаас салгаж рублийн нөлөөг ихэсгэхэд дэмжлэг болох юм гэжээ.

HEADS зөвлөх компаний захирал Никита Куликов түүний саналыг дэмжиж хоёр орон хоорондын тооцоог үндэсний валютаар хийх бүрэн боломжтой гэлээ.

Орос улс дорно зүгт түншүүдийн хүрээгээ тэлэх бодлого явуулж байгаа энэ үед ямар нэг дотоодын зөрчил тэмцэлгүй, тогтвортой хөгжиж байгаа Монгол улс нь хамгийн найдвартай түнш байх боломжтой гэж Куликов онцолсон байна.

Ийнхүү хоёр улсын сайд нар Эдийн Засгийн чөлөөт бүс байгуулах, улс хоорондын төлбөр тооцоог рублиэр гүйцэтгэдэг болох талаар нэгдсэн ойлголттой байгаагаа илэрхийлцгээжээ.