Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ 2016 оны улсын олимпиадыг өөрийн аймагтаа зохион байгуулах хүсэлтээ Монголын математикийн холбоонд хүргүүлжээ.
Тус холбоо Засаг даргын хүсэлтийг хүлээн авч улсын математикийн 52 дугаар олимпиадыг Архангай аймагт зохион байгуулах нь зүйтэй хэмээсэн байна. Үүний дагуу аймгийн Боловсролын газарт 2016 оны олимпиадад бэлтгэх, ажлын хэсгийг томилон, төлөвлөгөө гарган ажиллах үүрэг өгсөн байна.
Мөн “Математик” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд нь 2016 оны улсын математикийн олимпиадад оролцох багш, сурагчдад үр өгөөжтэй, цаг үеэ олсон ажил болж буйг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!