Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Увс нуур дагуух 35 км замын хогийг цэвэрлэжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, Увс аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Увс нуурын  ойр орчмын хог хаягдлыг  цэвэрлэсэн байна.  

Уг цэвэрлэгээний ажилд Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хөдөлмөр эрхлээгүй найман иргэн, Хамгаалалтын захиргааны ажилчид оролцсон бөгөөд Улаангомоос Увс нуур дагуух 35 км замын хогийг цэвэрлэжээ. Түүж, цэвэрлэсэн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт асгасан байна.