Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: 10 настай Монгол зураач шилдэг болов

М.Ган
2014 оны 5 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

- Бахархал -

Хятад улсаас гурван жилд нэг удаа зохиодог олон улсын үндэсний уран зургийн уралдаанд 10 настай Н.Намуундарь охин тэргүүн байр эзэлжээ.

Тэрээр дэлхийн 200 гаруй орны хүүхдүүдтэй өрсөлдсөн байна. Түүний зурагт Монголын тал нутаг болон монгол дээлээ өмссөн бяцхан хүү ташуур барин хурга хариулж явааг дүрсэлсэн ажээ.

Мөн мөнх хөх тэнгэр, цэнгэг уст нуур, талд бэлчих таван хошуу мал багтсан гэнэ.

Н.Намуундарь “Оюуны нахиа” дунд сургуульд сурдаг ажээ. Шүүгчид монгол охины авьяасыг үнэлж, хүссэн орондоо аялах эрхийн бичгээр шагнажээ.

Зураг