Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дасгал, хөдөлгөөн хийхэд ялгардаг даавар хүнийг залуужуулдаг

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дасгал, хөдөлгөөн хийхэд ялгардаг даавар нь хүнийг  залуужуулж  тайвшруулан, гоо сайхныг тань хадгалж,  эрч хүч, баяр баясгаланг  бэлэглэдэг билээ.

Түүнчлэн эрүүл зөв аргаар турах хамгийн найдвартай арга бол яах аргагүй хөдөлгөөн юм. Тэгвэл дасгал хөдөлгөөн хийхэд анхаарахад илүүдэхгүй энгийн зөвлөөмжүүдийг танд хүргэе.

Дасгал, хөдөлгөөнийг хийхэд анхаарах зүйлс:

  1. Зөөлөн ултай пүүз, чөлөөтэй хувцас өмсөнө.
  2. Хийх дарааллыг зөв баримтална.
  3. Амьсгал бачуурах, цээжээр өвдөх шинж илэрвэл дасгалыг зогсооно.
  4. Дасгал хийхээс өмнө, хойно нэг цагийн дотор хоол идэхгүй байна.
  5. Усыг бага, багаар ууна.
  6. Хэт их хүчилж, өөрийгөө албадан дасгал хийж болохгүй.

Мөн идэвхтэй хөдөлгөөний энгийн, үр дүнтэй хэлбэр нь “Алхалт” ба ТА өдөрт 10.000 алхалт хийж байвал эрүүл, эрч хүчтэй байдлаа алдахгүй байх болно.

  • Алхалтын өмнө болон төгсгөлд нь бие халаалтын сунгалт, уян хатан чанарыг нэмэгдүүлэх дасгалыг хийнэ.
  • Зүрхний цохилт нэг минутанд 130 удаа байхаар тооцон алхана.
  • Алхахдаа  нуруу, толгой цэх, өвдгөө гүйцэд тэнийлгэнэ. 

 

Мэдээллийн эх сурвалж: ЭМЯ