Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгаа, статистикийн хэлтсээс жил бүр “Эрүүл мэндийн үзүүлэлт” номыг эрхлэн гаргадаг билээ.
Тэгвэл энэ жилийн хэвлэлт “Эрүүл мэндийн үзүүлэлт-2013” бэлэн болж, өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтнуудын гарт очлоо.
12 бүлэг, 31 дэд бүлгээс бүрдэх тус номны ерөнхий бүлэг бүрийн эхэнд бүлгийн агуулгыг бичиж өгсөн нь өмнөх жилүүдийн хэвлэлтээс онцлог болсон тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал н.Бат-Эрдэнэ дурдсан.
Тус төв энэхүү номыг гаргахдаа ДЭМБ, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа, мэдээллийг үндэслэсэн бөгөөд 46 хүснэгт, 54 зураг, 36 газарзүйн дүрслэлийг багтаажээ.
Номын хуудсыг сөхвөөс, хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, халдварт өвчний гаралт, тархалт, эмч, сувилагчдын орон тоо гээд эрүүл мэндийн салбарт хамаарах бүхий л мэдээллийг багтаасан байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа их эмч, бага эмч, сувилагчийн тоо 45 мянга гэж бүртгэгджээ.
Тухайлбал, 2013 онд Монгол Улсад халдварт өвчний тоо харьцангуй буурах хандлага байсан ч сүрьеэгийн тархалт нэмэх үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, 2013 онд сүрьеэ өвчин 4111 бүртгэгдсэн нь 2012 онтой харьцуулахад 167-гоор нэмэгдсэн байна.
Харин ХДХВ/ДОХ-ын тархалт 2013 онд 23 бүртгэгдсэн бөгөөд 1992 оноос хойш бүртгэгдсэн 150 хүний 19 нь нас барсан гэжээ.
Гэгээтэй мэдээллүүдээс дурдвал, манай улсын хүн амын дундаж насжилт өсч, 69.9 болсон бол хавдраас бусад өвчний улмаас шалтгаалсан нас баралт буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Харин эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа их эмч, бага эмч, сувилагчийн тоо 45 мянга гэж бүртгэгджээ.
Гэхдээ энэ нь зөвхөн улсын болоод хувийн эмнэлгүүдэд ажиллаж, иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудыг хамруулсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!