Жил бүрийн тавдугаар сарын 31-нд "Тамхигүй дэлхийн өдөр" тохиодог билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийгмийн эрүүл
мэндийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд дам тамхидалт буюу бусдын татсан тамхины утаагаар амьсгалах нь ямар хортой болох, энэ талаар олон улсын хэмжээнд болон манай оронд баримтлаж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдсан юм.
Дам тамхидалтын хор хөнөөл маш их гэдгийг хүн бүр мэддэг ч тэр бүр анхаарлаа хандуулдаггүй. Гэтэл ДЭМБ-ын мэдээлснээр хүн амын,
Тамхины утаа нь гэр болон ажлын байран дахь агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл аж. Тамхины утаатай өрөөнд нэг цаг байхад 15 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна. Мөн тамхины утаанд 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байгаагаас 250 гаруй нь хортой бодис, 60 гаруй нь хавдар үүсгэдэг бодис аж.

НЭМҮТ-ийн Халдварт бус өвчний тандалт сэргийлэлтийн албаны зөвлөх, доктор Г.Цэцэгдарийн хэлж буйгаар дам тамхидалт нь хүний амь насанд аюултай 40 гаруй өвчний шалтгаан болдог бөгөөд,
Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд тамхины утаанд өртөсний улмаас,
Монгол Улсын тухайд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид /2003 онд батлагдсан/ нэгдсэн 178 орны нэг бөгөөд 2004 онд нэгдэн орсоноос хойш эдүгээ 10 жил болж байгаа аж.
Иймд 2012 оны 10 дугаар 24-ний өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталсан бөгөөд 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байгаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн өнөөдрийн мэдээлэлд ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Др.Су Нюунт-У оролцсон бөгөөд тэрбээр "Монгол Улс Тамхины хяналтын тухай сайн хуультай болсонд ДЭМБ-ын нэрийн өмнөөс баяр хүргэмээр байна.
Гэсэн хэдий ч энэхүү хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Тухайлбал, баар, ресторан, олон нийтийн газруудад тамхи татах цэг байгуулна гэнэ. Монгол Улсын үйлчилгээний салбарын зай талбай, хэмжээ бага шүү дээ.
Гэтэл тамхи татах тусгай өрөө, цэг байгуулна гэж байгаа нь дам тамхидалтыг бий болгоно гэсэн үг юм" хэмээлээ.
ТООН МЭДЭЭ: МОНГОЛ УЛСАД
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!