Модон морин жилийн cap шинийн барилдааны үеэр учраа бөхийнхөө гарын үений эсрэг хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг сэргээсэн билээ.
Өнгөрөгч амралтын өдөр тохиосон Монгол улсын аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд тэрбээр зодоглож Улсын аварга С.Мөнхбаттай түрүү булаалдаж үзүүрлэсэн билээ. Уг барилдаанд тэрбээр бөх сонирхогч үзэгч олондоо мэхийн ёслосны зэрэгцээ хаясан бөхөө татаж босгож байсан нь залуу харцага алдаагаа гүнээ ухамсарласны шинж гэлтэй.
Барилдах эрхийг хассан шалтгааныг тодруулбал тэрээр улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж унахдаа түүний гарыг санаатай хөшиж барилдах эрхээ дөрвөн сараар хасуулсан юм. Ц.Содномдорж харцагын энэхүү үйлдэлд бөх сонирхогч ард түмэн ихэд эгдүүцэн хатуу арга хэмжээ авахыг шаардснаар МҮБХ-ны удирдлагын зөвлөл хуралдаж түүний барилдах эрхийг дөрвөн сараар хассан билээ.
Ямартай ч Монгол түмний барилдааныг нь шимтэн үзэх дуртай залуу харцага эргэн ирж үзэгч түмнээ баясгаж эхэллээ.
Тэрбээр маргааш буюу 6.05 -нд болох Чингэлтэй хайрхан уулын барилдаанд зодоглох болов уу
НЭМЭЛТ: Ардын хувьсгалын 92 жилийн ой ,Үндэсний Их Баяр Цэнгэл Наадмын хүчит бөхийн барилдааны дүнг “Data Visualization” аргаар үзүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!